Монголчууд шинэ жилийн баярыг тэмдэглэн ирсээр багагvй хугацаа өнгөрчээ. Шинэ жил гэхээр л хvvхэд багачуудад хамгийн тvрvvнд өвлийн өвгөн аав бэлгээ өгөх юм шиг санадаг. Тэгвэл өвлийн өвгөн аав гэж чухамдаа хэн юм бэ?
Ер нь эртний ном судраас vзвэл хvмvvс эхлээд өвлийн өвгөнд бэлэг өгдөг байсан аж. Эртний славянчууд өлмөн зэлмэн, ядуу тарчиг амьдрал нь өвөг дээдэс, бурхан шvтээн, лус савдагтаа өргөл барьц өргөөгvйгээс болдог гэж vздэг байжээ. Тиймээс тэд лус савдгаа номхотгон, аргадахын тулд өвлийн улиралд мал адгуусны арьсаар аймшигт мануухай босгон тvvндээ өргөл барьц өргөдөг болсон байна. ]
Хvмvvс лус савдгийг янз бvрийн аймшигт дvрсээр дvрсэлдэг байсан ч хамгийн аймшигтай мануухайг өвгөн хэмээн нэрлэдэг байжээ. Өвгөн савдагийн зан авир нь ширvvн, заримдаа хатуу хэдий ч сайхан сэтгэлтэй. Сайн хvмvvнийг ямагт ивээлдээ багтаадаг бол харин муухай сэтгэлтэй хvнийг шидэт амьсгалаараа vлээгээд л хөлдөөдөг гэж эртний славянчууд vзэн иржээ. Цаг хугацаа, он жилvvд өнгөрөх тусам өвгөн савдгийн нэр аажимдаа өөрчлөгдсөөр Трескун өвгөн, улаан хамарт өвгөн, цагаан өвгөн хэмээн нэрлэгдэх болсон аж. Ингээд л та бидний сайн мэдэх өвлийн өвгөн vvссэн тvvхтэй.
Search This Blog
Monday, December 27, 2010
Хөвгүүд ямар охидыг сонирхдог вэ?
Бидний санаатай биш харин ч санамсаргүй бүр зүгээр л хийж дадсан зарим зүйлс хөвгүүдэд таалагддаггүйг чи мэдэх үү? Магадгүй бид юун дээр алдаа гаргаж аятайхан харагдах биш харин ч өөрсдийгөө тэнэг харагдуулдаг юм бол үүнийг зөвхөн хөвгүүд л хэлж чадна. Харин тэд ийнхүү өгүүлж байна. 1. Эр хүн бүр эмэгтэй хүн ялангуяа найз охиноо хамгийн сайн тогооч байхыг хүсдэг. Yргэлж найз охиноо дээд зэрэглэлийн рестораны тогооч мэт төсөөлдөггүй ч өөрт минь зориулж амтат бялуу, кекс бас сайхан хуурга хийж өгдөг байхыг хүсдэг. Гэтэл зарим охид гал тогооны ажлаас хол хөндий байдаг. Ийм охид ээжийнхээ бэлдсэн хоолыг идэж , гадуур хооллохыг эрхэмлэдэг эсвэл бэлэн хоолны үнэнч нөхөр байх нь ч бий. Үнэндээ бид найз охиноо ирээдүйн гэрийн эзэгтэй гэсэн байр сууриас хүлээж авдаггүй ч тэд баярын өдрөөр эсвэл зүгээр л найз хөвгүүндээ сюрприз болгон амттан бэлтгэж чаддаг байх нь бидэнд үнэтэй бэлэг барьснаас ч илүү сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Цаг зав бас сэтгэл гарган бэлтгэсэн хоол, амттан бүр аяга кофе ч байсан бидэнд түүний хувьд өөрийгөө чухал хүн юм гэдгийг мэдрүүлдэг юм. 2. Хэрвээ найз охины чинь хувцасны шүүгээнд хэтэрхий эрэгтэйлэг хувцас их байдаг бол энэ бас нэг дутагдал. Хэдийгээр спорт загварын эрэгтэй хувцасладаг охид дэгжин харагддаг ч гэлээ бид тэднийг өөрсөд шигээ биш харин энхрий бяцхан охин гэдгээр нь хүлээж авахыг хүсдэг. Мөн багадаа ямар ч хүүхэлдэйгээр тоглож үзээгүй харин хөвгүүдтэй нийлж индиан – дайчид болон тоглож өссөн охид их эршүүд байдаг. Хэдий ийм охидтой харьцахад хялбар бас амархан ойлголцдог ч гэлээ үнэндээ бид хааяа түүнийг эмэгтэй хүн гэдгийг нь мартчихсан байдаг нь нууц биш. Иймээс бидний хувьд эмэгтэй хүн яг л алдарт дуучин Кайли Миноуг шиг төсөөлөгддөг. Бяцхан жижигхэн бас өхөөрдөм дүр төрхтэй энхрийхэн бас богино банзал өмсөж өсгийтэй гутлаар гоёдог нэгэн л бидний хувьд хамгийн ялдам охин байдаг. 3. Бидэнд идэвхитэй бас эрч хүчтэй охид таалагддаг. Гол нь найз хөвгүүнийхээ юу хүсч байгааг мэдэрч чаддаг мэдрэмжтэй охидыг хамгаас илүү таашаадаг нь нууц биш. Юм бүхнийг найз хөвгүүн чинь түрүүлж хийх ёстой гэж бодох нь тэнэг хэрэг. Иймээс хааяа ч болов түүний хүсэл сонирхолыг мэдэрч түүнээс түрүүлж санал тавьж асуудлыг гартаа авч байх ёстой. Хэрвээ чи түрүүлж алхам хийж чадвал найз хөвгүүн чинь талархах болно. Гэхдээ энэ бол үргэлж урдуур нь ороод байна гэсэн үг биш. Гол нь хэрэгтэй цаг үед түүнийг мэдэрч ойлгох юм. 4. Зарим охид өрөөсөн чихээ цоолж бүр олон цоолж төмөр гархиар гоёх дуртай байдаг. Бүр хэл, хамар, хүйс гээд өч төчнөөн газраа цоолж чимсэн нь ч байдаг. Энэ бүхэн хэнд хэрэгтэй юм бэ? Яагаад тэдэнд энэ олон төмөр чимэг таалагддаг юм бол. Мэдээж тэд өөрсдийгөө сайхан харагддаг л гэж боддог биз. Гэвч хөвгүүд бидэнд чиний хэдэн гархи чихэндээ зүүж өөрийгөө чимсэн нь чухал биш байдгийг сана. Энэ бүхэн хэзээд бидэнд илүү зан санагддаг юм шүү. 5. Бидний хэн маань ч үргэлж ганган хээнцэр хувцаслаад байхаасаа илүү цэвэрхэн хувцаслахыг илүүд үздэг. Ер нь эрэгтэй хүн хээнцэрлэлээс илүү ариун цэвэр байдлыг илүү үнэлдэг. Иймээс найз охиноо эмх замбараагүй бас өөртөө ялангуяа цэвэр цэмцгэр байдалдаа анхаардаггүй нэгэн байхыг хүсдэггүй. Хувцасных нь шүүгээнд гутал хувцас өмд цамц нь холилдон хэвтэх нь тийм ч сайхан зүйл биш. Мөн хир суусан өмдөө өмссөөр л байдаг байдал бидэнд хэзээ ч таалагдаж байгаагүй. 6. Найз охин маань утасдаж “ Сонин юу байна?” гэж надад анхаарал тавьж миний юу хийж байгааг сонирхож байгаа нь таалагддаг. үнэндээ ийнхүү анхаарал тавьж сонирхож байгаа нь хэзээд таалагддаг. Гэвч өдрийн турш утасдаж алхам тутамд минь хартай авгай шиг шалгаах нь тэнэг хэрэг. Ийм үед бид тэднээс чононоос үргэсэн хонь шиг л зугтдаг. 7. Бид бүхэн амттанд дуртай. Гэхдээ ямар ч хөвгүүн найз охиноо амттаны эрлэг байхыг хүсдэггүй. Хэзээ юу идэхээ бас хэр хэмжээтэй идэхээ мэддэг байх ёстой. Би дуртай гээд нэг орой бүтэн торт идэж эсвэл гурав дөрвөн мөхөөлдөс идчихдэг бол таатай зүйл биш. Мөн турах гэж хичнээн хүсч бас хоолоо сойж байгаагаа гайхаж байгаа хэрнээ замбараагүй иддэг бол бүр ч тэнэг хэрэг. 8. Охид усанд сэлэлт, аэробикээр хичээллэн спорт заланд тодорхой цагийг өнгөрөөдөг бол сайн хэрэг. Харин найз охин чинь каратегийн хар бүстэй нэгэн бол ямар ч хөвгүүнд өөрийгөө түүнээс дор хүч чадалгүй нэгэн мэт мэдрэх инээдэмтэй бодол байдаг. Иймээс чи ямар ч спортоор хичээллэдэг бас мундаг нэгэн байсан хааяа ч болов найз хөвгүүнээ магтаж байгаарай. Түүнийг ухаантай бас мундаг эр хүн гэдгийг нь сануулж байхад илүүдэхгүй. Учир нь ямар ч эр хүн өөрийгөө хамгаалагч, аврагч гэж боддог юм. 9. Мэдээж хэрүүлийн үед хэн ч өөрлүүгээ тавга нисэн ирэхийг хүсэхгүй. Иймээс уурлаж бухимдсан үедээ өөрийгөө хяналтандаа байлгаж чаддаг байх ёстой. 10. Найз хөвгүүнийхээ хошигнол бас санал бодлыг үнэлж чаддаг байх ёстой. Гэтэл зарим охид үүнийг ер мэддэггүй. Зүгээр л хошигнож байхад хэт хүндээр өөр дээрээ тосож авах юм уу эсвэл эргүүлээд доош нь хийчихдэг. Харин энэ бүхний оронд чимээгүй инээгээд сууж байсан нь дээр байдаг юм. Чамайг юу ч гэж хэлсэн хэлээгүй найз хөвгүүн чинь хэдийн чамайг мэддэг болчихсон байх тул чамайг юунд ч зэмлэхгүй. |
Dwyane Wade-ийн амжилтын түүхээс
Dwyane Wade rookie улиралдаа гайхалтай байсан, аварга авахдаа бүр ч итгэмээргүй байлаа. Гэсэн ч түүний оргил амжилтаа үзүүлсэн улирал нь үнэндээ хэзээ байсан юм бол?
Аймшигтай улирлын дараа зун буюу 2008-2009 оны улирлыг тэрээр АНУ-н шигшээтэй хамт Олимпын аварга авснаар эхэлсэн. Тэрээр Бээжинд улсынхаа далбааг намируулаад сэтгэл хангалуун мөн 100% эрүүл лигтээ эргэж ирэв.
Улирлын эхэнд тэрээр итгэмээргүй тоглолтоор сагсан бөмбөг сонирхогчдыг ангайлган 40 оноо, 10 ашигтай дамжуулалт, 5 block shot-г дундажлаж байснаараа NBA-н түүхэнд 2 дахь удаагийнхаар бүртгэгдсэн юм. Гэмтэл нь бүрэн эдгэрсэн Wade-н баг дахин Playoff-д өрсөлдөж, тэрээр өөрөө дахин All Star-н гараанд нэрлэгдлээ.
Бүх оддын тоглолтын дараагаар Wade улам галзуурч Orlando Magic-н эсрэг тоглолтонд 56.6%-тай довтлон нийт 50 оноо, 5 самбараас бөмбөг авалт, 5 ашигтай дамжуулалт гэсэн үзүүлэлтийг хийсэн бол түүний дараа Detroit Pistons-той хийсэн тоглолтонд өөрийн карьерын дээд амжилтаа тогтоож 16 ашигтай дамжуулалтыг өгсний зэрэгцээ, 31 оноо, 7 самбараас бөмбөг авалтыг гүйцэтгэжээ. 50 оноо авсныхаа дараах тоглолтонд 15-с дээш ашигтай дамжуулалт өгсөн амжилтаараа тэрээр NBA-н түүхэн дэх 2 дахь тоглогчоор нэрлэгдсэн юм. Түүнээс 2 тоглолтын дараа буюу New York Knicks-н эсрэг Wade 4 дүгээр үед 15 оноогоор хожигдож явсан Heat-н өмнөөс ганцаараа тоглон 9 минутын дотор 24 оноо авснаар багаа хожилд хүргэсэн бөгөөд энэ үзүүлэлтээрээ NBA-н рекордтэй тэнцэв. Улирлын дундуур тэрээр 1 тоглолтонд дунджаар 56%-тай довтолж 46 оноо, 10 ашигтай дамжуулалт, 8 самбараас бөмбөг авалт, 4 бөмбөг таслалт, 3 block shot гэсэн итгэмээргүй үзүүлэлтийг ч гүйцэтгэж байжээ. Мөн тэрээр өөрийн болон багийнхаа гол өрсөлдөгч LeBron James буюу Cleveland Cavaliers багийн эсрэг тоглосон 2 тоглолтонд дарааллан 40-с дээш оноо авч байсан удаатай.
Энэ улиралд Dwyane Wade 2000-с илүү оноо, 500 илүү ашигтай дамжуулалт, 100 гарсан бөмбөг таслалт, 100 давсан block shot-г хийснээрээ NBA-н бүх цаг үеийн түүхэнд ганцаараа бичигдэх болсон бөгөөд 6 фут 5 инч өндөртэй намхан тоглогчын хувьд 100 block shot хийсэн нь мөн л анхны удаагийнх байжээ. Wade энэ улиралд Heat-г Playoff-д шалгаруулснаар өмнөх улиралдаа 15 ба түүнээс доош ялалт авсан баг дараа жил нь playoff-д өрсөлдсөн лигийн түүхэн дэх ердөө 2 дахь тохиолдол болж бүртгэгдсэн юм. Мөн Knicks-н эсрэг хийсэн тоглолтын 3 үед нийт 50 оноо авсан амжилтаараа Glen Rice-н дараа орсон байна. Энэ улиралд дунджаар 30.2 оноо авсан амжилтаараа Wade лигийг тэргүүлсэн бөгөөд 7.5 ашигтай дамжуулалт, 5 самбараас бөмбөг авалт, 2.2 бөмбөг таслалт, 1.3 block shot-г улирлын турш 79 тоглолтонд хийжээ. Хэдийгээр Dwyane Wade 2008-2009 оны улиралд оноо авалт, ашигтай дамжуулалт, бөмбөг таслалт, block shot зэрэг гол үзүүлэлтүүдийн дунджаараа LeBron, Kobe нараас илүү гарсан ч MVP-н өрсөлдөөнд тэдний ард бичигдэж үлдсэн түүхтэй билээ.
Sunday, December 26, 2010
Хайрын тухай ойлголт
Үр хүүхэддээ энэрэлгүй мөс шиг сэтгэлтэй эцэг эх байхгүй гэж би хэлэхгүй. Тийм хүмүүс байхыг ч үгүйсгэхгүй. Тэд бол зөвхөн өөрсдийгөө л хайрлах чадвартай жижигхэн бөгөөд ахархан хайрыг тээгч хүмүүс. Хайрыг тээгч хүмүүс шүү Түгээгч биш. Хайрыг түгээтлээ тэд эхлээд ядаж дунд ангид орох хэрэгтэй байна. Бид ялангуяа амьдрал үзээгүй залуучууд бид хайр гээд үе тэнгийнхээ залуучууд охидоос хайдаг. Гэтэл хайр гэдэг зүйл чинь яг чиний дэргэд хажууд чинь байдаг юм шүү дээ. Та нарын олонхи нь аав ээжээ хайрлах хайр хосуудын хайр ондоо гэж маргах хүн цөөнгүй гэдгийг би сайн гадарлаж байна. Өөрдөө юу гэж? надад хариулж чадах уу. Өөр гэдэг нь үхэн хатан утасныхаа нэгжийг үрээж байж мсж бичдэг болохоороо эсвэл хэдэн төгрөг олохоороо кино үзье гадуур хамт зугаалъя гэж болздогоороо гэжүү? Үгүйдээ энэ бол зүгээр нэг түр зуурын солиорол. Тэгвэл та үргэлж чамд өгж байдаг аав ээждээ мөнгөө цуглуулж байгаад ядаж нэг удаа 2 хос үзвэрийн билет аваад хамтад нь нэг үзвэр үзүүлж байсан уу? Олонхи нь үгүй гэдэг хариулт өгнө гэдэгт итгэлтэй байна. Больё, чи зүгээр л нэг хөлсөө дуслуулаад сайхан цай ганц удаа ч гэсэн чанаад өгчих. Би энд өөр хэн нэг эсрэг хүйстэн үе тэнгийнхнээ хайрлах нь буруу гээгүй шүү. Гагцхүү хайр гэдэг зүйл ялгаварлаж хандах нь утгагүй бөгөөд энэ нь би аавд нэг зүсэм бялуу ээжид 2 зүсэм бялуу найз залуу эсвэл бүсгүйдээ 1 эсвэл 3 зүсэм бялуу өгнө гэж байгаатай л ижил утгатай. Хайрыг бид эрэмбэлээд яах юм бэ? Ойр дотны хайртай гэж бодож байгаа хүмүүсээ бүгдийг нь л тэнцүү хайрлалдаа. Тэглээ гээд чамаас юу ч унахгүй харин ч асуудлууд хөнгөрөөд явахыг чи нүдээрээ үзэх болно. |
Saturday, December 25, 2010
Хайрын харамсалтай өгүүллэг
Гадаа цас хялмайлан, хүмүүс завгүй гүйлдэх тэр нэгэн өдөр Болд Уянга хоёрын хувьд цаг хугацаа зогссон мэт байлаа. Дөрөв есийн тэр нэгэн хүйтэн өдөр Болд эмнэлэгийн гадаа хүн эргэхээр орсон ээж аавыгаа хүлээнгээ машинаа халаан эмнэлэгийн цонх руу ширтэн сууж байв. Түүний анхаарлыг татсан цонхны цаана Уянгын хөөрхөн инээмсэглэл тодорч байсан юм. Болдыг анх харсан Уянгын нүдэнд хайр гэрэлтэж байсан боловч түүнийгээ нуух гэж их л оролдоно.
Болдын өрөөнд байсан шив шинэхэн тэргэнцэрийг харсан Уянгаагын нүднээс өөрийн эрхгүй нулимс гоожин өөрийг нь суумгай гэдгийг мэдээгүй хэмээн эндүүрч явсанаа сая л ойлгожээ ...
Хэдэн цаг өнгөрснийг бүү мэд, тэр хоёрын зүрх сэтгэл цээжиндээ багтаж ядан бие биелүүгээ тэмүүлцгээж байсан юм. Ингэж л тэд анх бие биенийгээ харцгааж байсан юм. Энэ өдрөөс хойш өдөр алгасалгүй нөгөө л цонхныхоо доор Болд ирдэг болжээ. Нэгэн өдөр Уянгын нэрийг нь ч болтугай мэдэх юмсан гэж бодон Болд түүний өрөө рүү орохыг завтдал гадны хүнийг оруулахгүй гээд халгаасангүй. Болд ч тэсэж ядан байж байтал түүний хуучны танил болох эмч Баяраа яваж байх нь харагдав. Болд ч түүн дээр очин түүнээс Уянгын утасны дугаарыг нь ч болтугай аваж өгөж тус болооч хэмээн гуйжээ.
Хэсэг хугацаа өнгөрсний дараагаар Баяраа түүн дээр ирэн май энэ түүний утасны дугаар гэж өгөн "Гэхдээ миний найз жоохон бодохгүй юм уу? Өөр хэн нэгэн ч чамд олдох юм билүү? Юу юунд л хүрэлгүй ингээд хэрэг байна уу? Тэр охин чинь ... " хэмээн Баярааг үгээ дуусгаагүй байхад Уянгааг харах гэсэн Болдын сэтгэл түүнийг аль хэдийн цонхны зүг залан одсон байлаа.
Үүнээс хойш Болд үргэлж л Уянгын цонхны доор ирдэг байсан тул Баяраатай ч дахиж тааралдсангүй.
Удалгүй Уянгыг эмнэлэгээс гарах болсон мэдээг дуулсан Болдын сэтгэл золтой л саран дээр буусангүй. Гэвч эмнэлэгээс гарсанаасаа хойш Уянгын зан төрх нэг л сонин болсныг Болд анзаарчээ. Болдыг уулзъя гэх болгонд л Уянга ямар нэгэн шалтгаан хэлэн уулздаггүй байжээ.
Тэдний болздог газар нь мөн л Уянгаагын гэрийн цонх болон хувирчээ.
Ингэж явсаар тэд нэг жилийг цонхны доор болзож өнгөрөөжээ. Энэ хугацаанд тэд нэг ч удаа тэврэлдээгүй, нэг ч удаа бие биенээ үнсэлгүйгээр зөвхөн цонхны наана цаанаас бие биенээ хардаг байсан ч тэд арван жил цуг амьдарсан хосууд мэт дотно болжээ.
Болдоос мессеж ирэлгүй долоо хоносны дараагаар Болдын ээж Уянгаа руу залган Болдыг нас барсан хэмээн хэлжээ. Энэхүү мэдээг сонссон тэр өдөр Уянгын дээрээс тэнгэр тэр чигээрээ буугаад ирэх нь тэр. Одоо түүнд үлдсэн ганцхан зүйл Болдын хэрэглэж байсан эд хогшил байлаа. Ийнхүү тэрээр Болдын гэрт очин түүнийг өөрөө рүү орлоо.
Компьютер гацсан үед яах вэ? (Зөвлөгөө)
Компьютер гацсан үед хийх ёстой хамгийн үр дүнтэй арга юу вэ? Шууд л Restart хийх товчийг дарна гэж үү? Үгүй шүү.
Байнга биш ч гэсэн хааяа ч гэсэн Windows гацдаг шүү дээ. Хамгийн гайтай нь та хийж байсан ажлаа хадгалж (save) амжаагүй байдагт л гол учир нь байгаа юм. Юуны өмнө дээр дурдсан шиг Num lock товч дарж үнэхээр гацсан эсэхийг тодруулах хэрэгтэй.Num lock дарахад Num lock-ийн гэрэл асаж унтарч байвал бүр ч гацаагүй байна гэж ойлгож болно.
Бүр гацаагүй бол Ctrl+alt+Delete товчийг дарж Task manager цонхыг гаргаж ирэх хэрэгтэй. Тэндээс ямар програм гацсан байна түүнийг нь хаана. Иймэрхүү үйлдлүүдийг хийж байхдаа маш хүлээцтэй, ямар нэгэн үйлдэл хийсний дараа үр дүнг нь хүлээж ^^ байгаад дараачийнхийг нь хийвэл зохимжтой. Тухайлбал Ctrl+Alt+Delete товчнуудыг нэг л удаа дарахаас биш Task manager цонх гарч ирэхгүй байна гээд л олон дахин дарж хэрхэвч болохгүй. Num lock асахгүй байсан ч гэсэн хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй. Тухайлбал дээд тал нь минут орчим байж болох юм. Үүний дараа Num lock товч ажиллагаанд орох нь бий. Өөрөөр хэлбэл таны компьютер эргээд сэргэнэ гэх үү дээ. Ямар нэгэн асар хүнд процесс таны компьютерийн амийг хариугүй авдгийн даваан дээр компьютер тань давж гарчээ гэж та ойлгож болно.
Үнэхээр найраагүйгээр гацсан нь тодорхой болсон бол restart хийхээс өөр арга байхгүй. Юуны өмнө Ctrl+Alt+Delete товчны хослолыг 2 дахин дарж Restart хийхийг оролд. Тэгээд ч нэмэргүй бол компьютерийн нүүрэнд байрлах Restart товчийг дарах, тийм товч байхгүй бол Power товчийг удаан (5 секунд орчим) дарж унтрааж болно. Нэгэнт Powerг товчоор унтраасан бол ядаж 5 секундийн дараа эргэж асаах ёстой гэдгийг хатуу санаж ав. Түүнээс дөнгөж унтраангуутаа тэр дор нь асаах нь таны компьютерийн эд ангиудад хортой нөлөө үзүүлнэ гэдгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ.
Байнга биш ч гэсэн хааяа ч гэсэн Windows гацдаг шүү дээ. Хамгийн гайтай нь та хийж байсан ажлаа хадгалж (save) амжаагүй байдагт л гол учир нь байгаа юм. Юуны өмнө дээр дурдсан шиг Num lock товч дарж үнэхээр гацсан эсэхийг тодруулах хэрэгтэй.Num lock дарахад Num lock-ийн гэрэл асаж унтарч байвал бүр ч гацаагүй байна гэж ойлгож болно.
Бүр гацаагүй бол Ctrl+alt+Delete товчийг дарж Task manager цонхыг гаргаж ирэх хэрэгтэй. Тэндээс ямар програм гацсан байна түүнийг нь хаана. Иймэрхүү үйлдлүүдийг хийж байхдаа маш хүлээцтэй, ямар нэгэн үйлдэл хийсний дараа үр дүнг нь хүлээж ^^ байгаад дараачийнхийг нь хийвэл зохимжтой. Тухайлбал Ctrl+Alt+Delete товчнуудыг нэг л удаа дарахаас биш Task manager цонх гарч ирэхгүй байна гээд л олон дахин дарж хэрхэвч болохгүй. Num lock асахгүй байсан ч гэсэн хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй. Тухайлбал дээд тал нь минут орчим байж болох юм. Үүний дараа Num lock товч ажиллагаанд орох нь бий. Өөрөөр хэлбэл таны компьютер эргээд сэргэнэ гэх үү дээ. Ямар нэгэн асар хүнд процесс таны компьютерийн амийг хариугүй авдгийн даваан дээр компьютер тань давж гарчээ гэж та ойлгож болно.
Үнэхээр найраагүйгээр гацсан нь тодорхой болсон бол restart хийхээс өөр арга байхгүй. Юуны өмнө Ctrl+Alt+Delete товчны хослолыг 2 дахин дарж Restart хийхийг оролд. Тэгээд ч нэмэргүй бол компьютерийн нүүрэнд байрлах Restart товчийг дарах, тийм товч байхгүй бол Power товчийг удаан (5 секунд орчим) дарж унтрааж болно. Нэгэнт Powerг товчоор унтраасан бол ядаж 5 секундийн дараа эргэж асаах ёстой гэдгийг хатуу санаж ав. Түүнээс дөнгөж унтраангуутаа тэр дор нь асаах нь таны компьютерийн эд ангиудад хортой нөлөө үзүүлнэ гэдгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ.
Opozit - Born 2 suffer (үнэн гоё дуу шүү)
Зовох гэж л төрсөн жаргал амтлах гэж л өдий хүртэл өссөн
Зовлонг даахгүй бол чи новш нэрийг зүүгээд төгсөнө
Тэвчээр чинь чамайг хүн болгох үнэнч ташуур
Тэсвэргүй хүнд уйлаад урсгах нулимс гашуун
Хязгаарт нь хүртэл тэвчинэ үхэн үхтлээ
Хэний ч өмнө бууж өгөхгүйгээр ээлжит хөзрөө сөхнө
Ганцаараа л алхана амьдрал гэдэг гүүрний дээгүүр
Ганц л үнэн байна чиний төлөө хэн ч үхэхгүй
Итгэл алга чаддагаараа хар усыг балгана
Инээж байсан хүмүүс цаг нь тулахаар чихээ таглана
Хэн ч алга мөнгөтөй чадалтайг нь дагалдсаар
Үнэнг хэлсэн хүн нь худалч болж хараагдсаар
Үхсэн хүүрнээс биш амьд хүнээс айдаг хорвоог
Айдас зорилогодоо хүлэгдэн байж амиа хоргооно
Зовох л гэж төрсөн юм чинь одоо яаая гэхэв
Золигийн хорвоог харааж зүхлээ гээд юу олохов
Дх:Нэг л амьдрана гэвч зовох л гэж төрсөн мэт бүүдийнэ өдөр бүхэн
Зүгээр л явахыг хүснэ эцэсийг нь хүртэл...
Бусад шиг хямдхан амьдрахгүй бүгдийг нүцгэн гараараа бүтээнэ
Өөрийн сонголтыг минь надад үлдээ...
Зовлон Зовлон Зовлон энэ ертөнцийн түмэн Зовлон
Түүний дотроос миний Зовлон миний хувь тавилан
Зовлон Зовлон Зовлон энэ ертөнцийн түмэн Зовлон
Түүний дотроос миний Зовлон миний хувь тавилан
Гуниг даасан харцанд уйтгар шаналал илүүтэйгээр хэдий
Жаахан ч гэлээ бусдын жаргал зовлонг мэдэхтэйгээ бүхнийг
Мэдэрч үзсэн ганц хүний биеэнд дэндүү ахдсан
Гав зүүсэн хоригдол мэт явсаар түүндээ дасна
нэгэн хэвийн цутгачихсан юм шиг давтамж ихтэй учрал
Амьнаас илүү хайртай байсан ч удахгүй хуучрана
Амь зуухаа л бод хайр байсан байгаагүй
Чи амьд хэвээр нүд чинь бус сэтгэл харанхуй
Хэн ч үгүй мэт санагдана нүдэнд зовлон харагдана
Толгойд үлдэх дурсамж тоосонд дарагдана
Худал хэлж амьдарсаар авсныхаа үүдэнд тулмагц
Нэгийг бодож хоёрыг тунгаана нүдийн нулимс бүрхэнэ
Мөнгөөр биш сэтгэлээр худлаар биш үнэнгээр
Явсан нь дийлдэг гэдгийг насны сүүлд үзнэ
Гэрэл гэгээ замд байна түүнийг би хайж байна
Бусдын тусаар биш өөрийн гараар амьдралаа бүтээнэ
Дх:Нэг л амьдрана гэвч зовох л гэж төрсөн мэт бүүдийнэ өдөр бүхэн
Зүгээр л явахыг хүснэ эцэсийг нь хүртэл...
Бусад шиг хямдхан амьдрахгүй бүгдийг нүцгэн гараараа бүтээнэ
Өөрийн сонголтыг минь надад үлдээ...
Зовлон Зовлон Зовлон энэ ертөнцийн түмэн Зовлон
Түүний дотроос миний Зовлон миний хувь тавилан
Зовлон Зовлон Зовлон энэ ертөнцийн түмэн Зовлон
Түүний дотроос миний Зовлон миний хувь тавилан
Амьдрал арван естэй пацааныг ч бодолд оруулдаг
Ах дүү хамаатан саданг анд найзыг ч үүрд хагацуулдаг
Ардчилсан нэрийн доор аль нэг чадалтай эрийг хоол
Амраг минь чи ч үнэндээ айл эзгүйчилж тэр эрийн доор
Бүхнийг мэддэг ч бүгд маргаашийг хүлээнэ
Маргааш ирэх новшийн зүйлс шөнийн салхиар ирнэ
Шөнө ч тайван амрахгүй өдрийн бодолдоо хөрвөөнө
Хэзээ нь тэгээд амьдрах вэ яаасан хатуу хорвоов?
Тамын тогоо тарчилсан олон
Хэзээ ч тохиолдохгүй гэсэн болгон хаалга тогшино
хаашаа ч харсан нүүр буруулсан хүмүүс
харц халтирмаар царайлсан таны өмнөөс
найз чинь тамын элчтэй цуг инээж харагдана
Байз чи энэ амьдралыг хүсэж өөрөө найруулсан
Жаргалтай төгсгөл гэж байдаггүй бүгд л үхэж дуусдаг
Жаварт жаран жилийг өнгрөөхдөө хуруу даран жаргадаг
Дх:Нэг л амьдрана гэвч зовох л гэж төрсөн мэт бүүдийнэ өдөр бүхэн
Зүгээр л явахыг хүснэ эцэсийг нь хүртэл...
Бусад шиг хямдхан амьдрахгүй бүгдийг нүцгэн гараараа бүтээнэ
Өөрийн сонголтыг минь надад үлдээ...
Зовлон Зовлон Зовлон энэ ертөнцийн түмэн Зовлон
Түүний дотроос миний Зовлон миний хувь тавилан
Зовлон Зовлон Зовлон энэ ертөнцийн түмэн Зовлон
Түүний дотроос миний Зовлон миний хувь тавилан
Давстай кофе-хайрын түүх
Тэр түүнтэй зүгээр энгийн үдэшлэг дээр тааралдсан. Тэр гайхалтай байсан. Бараг бүх залуус л түүнийг мөрөөдөж байхад тэр залуу хэн ч анзаарахгүй жирийн л нэгэн залуу байв. Шөнө ч дууслаа өглөө ч боллоо. Тэр зориг гарган түүнийг хамт кофе уухыг урив. Бүсгүй ч гайхаж зүгээр соелтой зан гарган зөвшөөрөв.
Тэр хоер аятайхан кафе оров. Залуу нилээн сандарч юм ч ярихаасаа айж байв. Бүсгүйд залхуутай санагдаж эхэллээ. Хурдхан гэртээ харихын түүс болж байлаа. Гэтэл залуу гэнэт зөөгчийг дуудаж “Та надад жоохон кофенд хийх давс авчирж өгж чадахгуй биз” гэжээ.
Бүгд л түүн рүү их гайхан харж байв. Залуу нүүр нь улайгаал, тэхдээ л кофендоо давсаа хийгээд ууж орхив. Бүсгүй түүнээс чи яагаад давс хийж ууж байгаан гээд гайхан асуув. Тэр хариулахдаа: Би жоохонбайхдаа далайн эрэг дээр амьдарч байсан юм, тэнд бүх бага насаа өнгөрүүлсэн. Кофендоо давс хийж уухаар би далайн амтыг мэдэрдэг ,би өөрийнхөө амьдарч байсан газрыг, үргэлж бага насаа санадаг, одоо хүртэл тэнд амьдардаг ээж ааваа санадаг гэжээ.
Түүний дараагаар бүсгүй амьдралаа ярьж эхэллээ, өөрийнхөө бага нас хаана өссөн, амьдарч байсан хот гээд л бүх зүйлээ ярилаа. Энд их таатай сайхан яриа өрнөсөөр л байлаа энэ нь тэр хоерын жирийн бус гайхамшигтай хайрын түүхийн эхлэл байлаа. Тэр 2 уулзаж эхэллээ. Бүсгүй залууг өөрийнх хүлээж байсан мөрөөдөж байсан цагаан морьтой мөрөөдлийн ханхүү нь гэдгийг ухаарлаа. Залуу маш сайхан сэтгэлтэй, зөөлхөн, халамжтай, соелтой. Тэр үнхээр саак залуу байхад бүсгүй золтой л түүнийг алдчихсангуй. Давстай кофе минь баярлалаа!!!!
Цаашдаа бүх л сайхан хайрын түүх шиг сайхан үргэжилсээр байлаа. Гүнж ханхүүтэй гэрлэж урт удаан сайхан амьдарлаа. Бүсгүй хайртад нь таалагддаг учир кофе хийж өгөх болгондоо түүндээ кофенд нь бага зэрэг давс хийж өгдөг
байжээ.
Цаашдаа бүх л сайхан хайрын түүх шиг сайхан үргэжилсээр байлаа. Гүнж ханхүүтэй гэрлэж урт удаан сайхан амьдарлаа. Бүсгүй хайртад нь таалагддаг учир кофе хийж өгөх болгондоо түүндээ кофенд нь бага зэрэг давс хийж өгдөг
байжээ.
Хамт амьдарсан 40 жилийн дараа залуу нэгэн захидал үлдээгээд хорвоог орхижээ. Захиандаа Хайрт минь намайгаа уучлаарай бид 2-ын энэ олон жилийн хамтын сайхан амьдралын турш би чамдаа худлаа ярьсныг минь уучлаарай. Би чамдаа нэгхэн удаа л худлаа ярьсан тэр нь давстай кофены тухай худлаа ярьсан юм. Бид 2 анх танилцаж байсныг санаж байна уу тэгхэд би яаж сандарж байсныг? Би уг нь элсэн чихэр авчирж өгөхийг хүсэж хэлэх гэж байгаад сандарсандаа давс гээд хэлчихсэн юм. Тэгээд дахин элсэн чихэр гэж хэлэхээсээ ичээд тэгээл давс хийгээд уусан. Би хэзээ ч энэ давс бид 2-ын хайрын эхлэл байна гэж төсөөлөө ч үгүй. Би энэ тухай чамд хэлэх гэж зөндөө оролдсон боловч даанч айдаг байсан. Би чамдаа хэзээ ч худлаа ярихгүй гэж амласан. Гэхдээ би одоо үхэж байна, би одоо юунаас ч айхгуй байна тийм учраас чамдаа хэлж байна. Би давстай кофег үзэн яддаг, ямар муухай дотор муухайрмаар амттай гээч, би чамтайгаа танилцсанаас хойш дандаа уусан. Хэрвээ би дахин төрж дахин чи минь миний эхнэр байвал би дахин дахин тэр муухай амттай кофег уун чинийхээ хажууд байхад бэлэн..... гэжээ
Бүсгүйн нулимас урссаар захиан дээр урсаж норголоо. Нэгэн өдөр бүсгүйгээс хэн нэгэн “давстай кофе ямар амттай вэ” гэж асуухад “амттай" гэж хариулжээ...
Энэ дууг нэгэн хүнд зориулав
Үзэн ядахыг хүсэвч
Үнэндээ чамд дурлажээ
Уулзахгүй байхыг хүсэвч
Өдөржин чамайг хүлээнэ
Үнэхээр мартая гэхэд
Үргэлж чамайг бодоод байна
Солиод үзье гэхэд
Сэтгэл минь чамайг мөрөөднө
Дургүй гэж амнаас минь гаравч
Дуртай гэж зүрх минь цохилно
Чамайг мартаж чадна гэж бодовч
Мартаж чадахгүй нь зүрх минь
Ухаангүй дурлажээ чамдаа
Ухаарч намайг ойлгооч
Чамайг гэсэн сэтгэлийг минь
Цааш бүү түлхээч
Subscribe to:
Posts (Atom)