Search This Blog

Monday, December 27, 2010

Хөвгүүд ямар охидыг сонирхдог вэ?



Бидний санаатай биш харин ч санамсаргүй бүр зүгээр л хийж дадсан зарим зүйлс хөвгүүдэд таалагддаггүйг чи мэдэх үү? Магадгүй бид юун дээр алдаа гаргаж аятайхан харагдах биш харин ч өөрсдийгөө тэнэг харагдуулдаг юм бол үүнийг зөвхөн хөвгүүд л хэлж чадна.
Харин тэд ийнхүү өгүүлж байна.
1. Эр хүн бүр эмэгтэй хүн ялангуяа найз охиноо хамгийн сайн тогооч байхыг хүсдэг. Yргэлж найз охиноо дээд зэрэглэлийн рестораны тогооч мэт төсөөлдөггүй ч өөрт минь зориулж амтат бялуу, кекс бас сайхан хуурга хийж өгдөг байхыг хүсдэг. Гэтэл зарим охид гал тогооны ажлаас хол хөндий байдаг. Ийм охид ээжийнхээ бэлдсэн хоолыг идэж , гадуур хооллохыг эрхэмлэдэг эсвэл бэлэн хоолны үнэнч нөхөр байх нь ч бий. 
Үнэндээ бид найз охиноо ирээдүйн гэрийн эзэгтэй гэсэн байр сууриас хүлээж авдаггүй ч тэд баярын өдрөөр эсвэл зүгээр л найз хөвгүүндээ сюрприз болгон амттан бэлтгэж чаддаг байх нь бидэнд үнэтэй бэлэг барьснаас ч илүү сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Цаг зав бас сэтгэл гарган бэлтгэсэн хоол, амттан бүр аяга кофе ч байсан бидэнд түүний хувьд өөрийгөө чухал хүн юм гэдгийг мэдрүүлдэг юм.

2. Хэрвээ найз охины чинь хувцасны шүүгээнд хэтэрхий эрэгтэйлэг хувцас их байдаг бол энэ бас нэг дутагдал. Хэдийгээр спорт загварын эрэгтэй хувцасладаг охид дэгжин харагддаг ч гэлээ бид тэднийг өөрсөд шигээ биш харин энхрий бяцхан охин гэдгээр нь хүлээж авахыг хүсдэг. Мөн багадаа ямар ч хүүхэлдэйгээр тоглож үзээгүй харин хөвгүүдтэй нийлж индиан – дайчид болон тоглож өссөн охид их эршүүд байдаг. 
Хэдий ийм охидтой харьцахад хялбар бас амархан ойлголцдог ч гэлээ үнэндээ бид хааяа түүнийг эмэгтэй хүн гэдгийг нь мартчихсан байдаг нь нууц биш. Иймээс бидний хувьд эмэгтэй хүн яг л алдарт дуучин Кайли Миноуг шиг төсөөлөгддөг. Бяцхан жижигхэн бас өхөөрдөм дүр төрхтэй энхрийхэн бас богино банзал өмсөж өсгийтэй гутлаар гоёдог нэгэн л бидний хувьд хамгийн ялдам охин байдаг.

3. Бидэнд идэвхитэй бас эрч хүчтэй охид таалагддаг. Гол нь найз хөвгүүнийхээ юу хүсч байгааг мэдэрч чаддаг мэдрэмжтэй охидыг хамгаас илүү таашаадаг нь нууц биш. Юм бүхнийг найз хөвгүүн чинь түрүүлж хийх ёстой гэж бодох нь тэнэг хэрэг. 
Иймээс хааяа ч болов түүний хүсэл сонирхолыг мэдэрч түүнээс түрүүлж санал тавьж асуудлыг гартаа авч байх ёстой. Хэрвээ чи түрүүлж алхам хийж чадвал найз хөвгүүн чинь талархах болно. Гэхдээ энэ бол үргэлж урдуур нь ороод байна гэсэн үг биш. Гол нь хэрэгтэй цаг үед түүнийг мэдэрч ойлгох юм.

4. Зарим охид өрөөсөн чихээ цоолж бүр олон цоолж төмөр гархиар гоёх дуртай байдаг. Бүр хэл, хамар, хүйс гээд өч төчнөөн газраа цоолж чимсэн нь ч байдаг. Энэ бүхэн хэнд хэрэгтэй юм бэ? Яагаад тэдэнд энэ олон төмөр чимэг таалагддаг юм бол. Мэдээж тэд өөрсдийгөө сайхан харагддаг л гэж боддог биз. Гэвч хөвгүүд бидэнд чиний хэдэн гархи чихэндээ зүүж өөрийгөө чимсэн нь чухал биш байдгийг сана. Энэ бүхэн хэзээд бидэнд илүү зан санагддаг юм шүү.

5. Бидний хэн маань ч үргэлж ганган хээнцэр хувцаслаад байхаасаа илүү цэвэрхэн хувцаслахыг илүүд үздэг. Ер нь эрэгтэй хүн хээнцэрлэлээс илүү ариун цэвэр байдлыг илүү үнэлдэг. Иймээс найз охиноо эмх замбараагүй бас өөртөө ялангуяа цэвэр цэмцгэр байдалдаа анхаардаггүй нэгэн байхыг хүсдэггүй. Хувцасных нь шүүгээнд гутал хувцас өмд цамц нь холилдон хэвтэх нь тийм ч сайхан зүйл биш. Мөн хир суусан өмдөө өмссөөр л байдаг байдал бидэнд хэзээ ч таалагдаж байгаагүй.

6. Найз охин маань утасдаж “ Сонин юу байна?” гэж надад анхаарал тавьж миний юу хийж байгааг сонирхож байгаа нь таалагддаг. үнэндээ ийнхүү анхаарал тавьж сонирхож байгаа нь хэзээд таалагддаг. Гэвч өдрийн турш утасдаж алхам тутамд минь хартай авгай шиг шалгаах нь тэнэг хэрэг. Ийм үед бид тэднээс чононоос үргэсэн хонь шиг л зугтдаг. 

7. Бид бүхэн амттанд дуртай. Гэхдээ ямар ч хөвгүүн найз охиноо амттаны эрлэг байхыг хүсдэггүй. Хэзээ юу идэхээ бас хэр хэмжээтэй идэхээ мэддэг байх ёстой. Би дуртай гээд нэг орой бүтэн торт идэж эсвэл гурав дөрвөн мөхөөлдөс идчихдэг бол таатай зүйл биш. Мөн турах гэж хичнээн хүсч бас хоолоо сойж байгаагаа гайхаж байгаа хэрнээ замбараагүй иддэг бол бүр ч тэнэг хэрэг. 

8. Охид усанд сэлэлт, аэробикээр хичээллэн спорт заланд тодорхой цагийг өнгөрөөдөг бол сайн хэрэг. Харин найз охин чинь каратегийн хар бүстэй нэгэн бол ямар ч хөвгүүнд өөрийгөө түүнээс дор хүч чадалгүй нэгэн мэт мэдрэх инээдэмтэй бодол байдаг. Иймээс чи ямар ч спортоор хичээллэдэг бас мундаг нэгэн байсан хааяа ч болов найз хөвгүүнээ магтаж байгаарай. Түүнийг ухаантай бас мундаг эр хүн гэдгийг нь сануулж байхад илүүдэхгүй. Учир нь ямар ч эр хүн өөрийгөө хамгаалагч, аврагч гэж боддог юм. 

9. Мэдээж хэрүүлийн үед хэн ч өөрлүүгээ тавга нисэн ирэхийг хүсэхгүй. Иймээс уурлаж бухимдсан үедээ өөрийгөө хяналтандаа байлгаж чаддаг байх ёстой. 

10. Найз хөвгүүнийхээ хошигнол бас санал бодлыг үнэлж чаддаг байх ёстой. Гэтэл зарим охид үүнийг ер мэддэггүй. Зүгээр л хошигнож байхад хэт хүндээр өөр дээрээ тосож авах юм уу эсвэл эргүүлээд доош нь хийчихдэг. Харин энэ бүхний оронд чимээгүй инээгээд сууж байсан нь дээр байдаг юм. Чамайг юу ч гэж хэлсэн хэлээгүй найз хөвгүүн чинь хэдийн чамайг мэддэг болчихсон байх тул чамайг юунд ч зэмлэхгүй.

No comments:

Post a Comment