Dwyane Wade rookie улиралдаа гайхалтай байсан, аварга авахдаа бүр ч итгэмээргүй байлаа. Гэсэн ч түүний оргил амжилтаа үзүүлсэн улирал нь үнэндээ хэзээ байсан юм бол?
Аймшигтай улирлын дараа зун буюу 2008-2009 оны улирлыг тэрээр АНУ-н шигшээтэй хамт Олимпын аварга авснаар эхэлсэн. Тэрээр Бээжинд улсынхаа далбааг намируулаад сэтгэл хангалуун мөн 100% эрүүл лигтээ эргэж ирэв.
Улирлын эхэнд тэрээр итгэмээргүй тоглолтоор сагсан бөмбөг сонирхогчдыг ангайлган 40 оноо, 10 ашигтай дамжуулалт, 5 block shot-г дундажлаж байснаараа NBA-н түүхэнд 2 дахь удаагийнхаар бүртгэгдсэн юм. Гэмтэл нь бүрэн эдгэрсэн Wade-н баг дахин Playoff-д өрсөлдөж, тэрээр өөрөө дахин All Star-н гараанд нэрлэгдлээ.
Бүх оддын тоглолтын дараагаар Wade улам галзуурч Orlando Magic-н эсрэг тоглолтонд 56.6%-тай довтлон нийт 50 оноо, 5 самбараас бөмбөг авалт, 5 ашигтай дамжуулалт гэсэн үзүүлэлтийг хийсэн бол түүний дараа Detroit Pistons-той хийсэн тоглолтонд өөрийн карьерын дээд амжилтаа тогтоож 16 ашигтай дамжуулалтыг өгсний зэрэгцээ, 31 оноо, 7 самбараас бөмбөг авалтыг гүйцэтгэжээ. 50 оноо авсныхаа дараах тоглолтонд 15-с дээш ашигтай дамжуулалт өгсөн амжилтаараа тэрээр NBA-н түүхэн дэх 2 дахь тоглогчоор нэрлэгдсэн юм. Түүнээс 2 тоглолтын дараа буюу New York Knicks-н эсрэг Wade 4 дүгээр үед 15 оноогоор хожигдож явсан Heat-н өмнөөс ганцаараа тоглон 9 минутын дотор 24 оноо авснаар багаа хожилд хүргэсэн бөгөөд энэ үзүүлэлтээрээ NBA-н рекордтэй тэнцэв. Улирлын дундуур тэрээр 1 тоглолтонд дунджаар 56%-тай довтолж 46 оноо, 10 ашигтай дамжуулалт, 8 самбараас бөмбөг авалт, 4 бөмбөг таслалт, 3 block shot гэсэн итгэмээргүй үзүүлэлтийг ч гүйцэтгэж байжээ. Мөн тэрээр өөрийн болон багийнхаа гол өрсөлдөгч LeBron James буюу Cleveland Cavaliers багийн эсрэг тоглосон 2 тоглолтонд дарааллан 40-с дээш оноо авч байсан удаатай.
Энэ улиралд Dwyane Wade 2000-с илүү оноо, 500 илүү ашигтай дамжуулалт, 100 гарсан бөмбөг таслалт, 100 давсан block shot-г хийснээрээ NBA-н бүх цаг үеийн түүхэнд ганцаараа бичигдэх болсон бөгөөд 6 фут 5 инч өндөртэй намхан тоглогчын хувьд 100 block shot хийсэн нь мөн л анхны удаагийнх байжээ. Wade энэ улиралд Heat-г Playoff-д шалгаруулснаар өмнөх улиралдаа 15 ба түүнээс доош ялалт авсан баг дараа жил нь playoff-д өрсөлдсөн лигийн түүхэн дэх ердөө 2 дахь тохиолдол болж бүртгэгдсэн юм. Мөн Knicks-н эсрэг хийсэн тоглолтын 3 үед нийт 50 оноо авсан амжилтаараа Glen Rice-н дараа орсон байна. Энэ улиралд дунджаар 30.2 оноо авсан амжилтаараа Wade лигийг тэргүүлсэн бөгөөд 7.5 ашигтай дамжуулалт, 5 самбараас бөмбөг авалт, 2.2 бөмбөг таслалт, 1.3 block shot-г улирлын турш 79 тоглолтонд хийжээ. Хэдийгээр Dwyane Wade 2008-2009 оны улиралд оноо авалт, ашигтай дамжуулалт, бөмбөг таслалт, block shot зэрэг гол үзүүлэлтүүдийн дунджаараа LeBron, Kobe нараас илүү гарсан ч MVP-н өрсөлдөөнд тэдний ард бичигдэж үлдсэн түүхтэй билээ.
No comments:
Post a Comment