Хэдэн цаг өнгөрснийг бүү мэд, тэр хоёрын зүрх сэтгэл цээжиндээ багтаж ядан бие биелүүгээ тэмүүлцгээж байсан юм. Ингэж л тэд анх бие биенийгээ харцгааж байсан юм. Энэ өдрөөс хойш өдөр алгасалгүй нөгөө л цонхныхоо доор Болд ирдэг болжээ. Нэгэн өдөр Уянгын нэрийг нь ч болтугай мэдэх юмсан гэж бодон Болд түүний өрөө рүү орохыг завтдал гадны хүнийг оруулахгүй гээд халгаасангүй. Болд ч тэсэж ядан байж байтал түүний хуучны танил болох эмч Баяраа яваж байх нь харагдав. Болд ч түүн дээр очин түүнээс Уянгын утасны дугаарыг нь ч болтугай аваж өгөж тус болооч хэмээн гуйжээ.
Хэсэг хугацаа өнгөрсний дараагаар Баяраа түүн дээр ирэн май энэ түүний утасны дугаар гэж өгөн "Гэхдээ миний найз жоохон бодохгүй юм уу? Өөр хэн нэгэн ч чамд олдох юм билүү? Юу юунд л хүрэлгүй ингээд хэрэг байна уу? Тэр охин чинь ... " хэмээн Баярааг үгээ дуусгаагүй байхад Уянгааг харах гэсэн Болдын сэтгэл түүнийг аль хэдийн цонхны зүг залан одсон байлаа.
Үүнээс хойш Болд үргэлж л Уянгын цонхны доор ирдэг байсан тул Баяраатай ч дахиж тааралдсангүй.
Удалгүй Уянгыг эмнэлэгээс гарах болсон мэдээг дуулсан Болдын сэтгэл золтой л саран дээр буусангүй. Гэвч эмнэлэгээс гарсанаасаа хойш Уянгын зан төрх нэг л сонин болсныг Болд анзаарчээ. Болдыг уулзъя гэх болгонд л Уянга ямар нэгэн шалтгаан хэлэн уулздаггүй байжээ.
Тэдний болздог газар нь мөн л Уянгаагын гэрийн цонх болон хувирчээ.
Ингэж явсаар тэд нэг жилийг цонхны доор болзож өнгөрөөжээ. Энэ хугацаанд тэд нэг ч удаа тэврэлдээгүй, нэг ч удаа бие биенээ үнсэлгүйгээр зөвхөн цонхны наана цаанаас бие биенээ хардаг байсан ч тэд арван жил цуг амьдарсан хосууд мэт дотно болжээ.
Болдоос мессеж ирэлгүй долоо хоносны дараагаар Болдын ээж Уянгаа руу залган Болдыг нас барсан хэмээн хэлжээ. Энэхүү мэдээг сонссон тэр өдөр Уянгын дээрээс тэнгэр тэр чигээрээ буугаад ирэх нь тэр. Одоо түүнд үлдсэн ганцхан зүйл Болдын хэрэглэж байсан эд хогшил байлаа. Ийнхүү тэрээр Болдын гэрт очин түүнийг өөрөө рүү орлоо.
No comments:
Post a Comment