Үр хүүхэддээ энэрэлгүй мөс шиг сэтгэлтэй эцэг эх байхгүй гэж би хэлэхгүй. Тийм хүмүүс байхыг ч үгүйсгэхгүй. Тэд бол зөвхөн өөрсдийгөө л хайрлах чадвартай жижигхэн бөгөөд ахархан хайрыг тээгч хүмүүс. Хайрыг тээгч хүмүүс шүү Түгээгч биш. Хайрыг түгээтлээ тэд эхлээд ядаж дунд ангид орох хэрэгтэй байна. Бид ялангуяа амьдрал үзээгүй залуучууд бид хайр гээд үе тэнгийнхээ залуучууд охидоос хайдаг. Гэтэл хайр гэдэг зүйл чинь яг чиний дэргэд хажууд чинь байдаг юм шүү дээ. Та нарын олонхи нь аав ээжээ хайрлах хайр хосуудын хайр ондоо гэж маргах хүн цөөнгүй гэдгийг би сайн гадарлаж байна. Өөрдөө юу гэж? надад хариулж чадах уу. Өөр гэдэг нь үхэн хатан утасныхаа нэгжийг үрээж байж мсж бичдэг болохоороо эсвэл хэдэн төгрөг олохоороо кино үзье гадуур хамт зугаалъя гэж болздогоороо гэжүү? Үгүйдээ энэ бол зүгээр нэг түр зуурын солиорол. Тэгвэл та үргэлж чамд өгж байдаг аав ээждээ мөнгөө цуглуулж байгаад ядаж нэг удаа 2 хос үзвэрийн билет аваад хамтад нь нэг үзвэр үзүүлж байсан уу? Олонхи нь үгүй гэдэг хариулт өгнө гэдэгт итгэлтэй байна. Больё, чи зүгээр л нэг хөлсөө дуслуулаад сайхан цай ганц удаа ч гэсэн чанаад өгчих. Би энд өөр хэн нэг эсрэг хүйстэн үе тэнгийнхнээ хайрлах нь буруу гээгүй шүү. Гагцхүү хайр гэдэг зүйл ялгаварлаж хандах нь утгагүй бөгөөд энэ нь би аавд нэг зүсэм бялуу ээжид 2 зүсэм бялуу найз залуу эсвэл бүсгүйдээ 1 эсвэл 3 зүсэм бялуу өгнө гэж байгаатай л ижил утгатай. Хайрыг бид эрэмбэлээд яах юм бэ? Ойр дотны хайртай гэж бодож байгаа хүмүүсээ бүгдийг нь л тэнцүү хайрлалдаа. Тэглээ гээд чамаас юу ч унахгүй харин ч асуудлууд хөнгөрөөд явахыг чи нүдээрээ үзэх болно. |
Search This Blog
Sunday, December 26, 2010
Хайрын тухай ойлголт
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment